1978 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль
хамт төгссөн нэг ангийнхан Бээжин хотноо1984-1985 он
Одноклассники Московского Института международных отношений
в Пекине в 1984-1985 гг.
Classmates of the Moscow Institute of International Relations
in Beijing in 1984-1985.
Нэг сонин
зүйл дурсахад намайг 1981-1987 онд Бээжинд суугаа ЭСЯ-ндаа ажиллах хугацаанд
яг надтай хамт нэг ангид хятад хэл үзсэн янз бүрийн орны дипломатууд, тухайлбал
ОХУ-ын 3 дипломат, Герман, Унгар, Болгарын дипломатууд мөн тус тусынхаа ЭСЯ-нд
хүрэлцэн ирж хамт ажилласан явдал юм. Бид яг л оюутан байсан шигээ байнга
уулзаж бие биенийхээ ажилд тусалж байсны зэрэгцээ гэр бүлээрээ уулзаж, баяр
ёслолоо хамтран тэмдэглэж цаг хугацаагаа хөгжилттэй өнгөрүүлж байсныг мартах
аргагүй. Одоо ч гэсэн ОХУ-аас Монголд суугаа элчин сайд Азизов Искандер Кубарович
мөн л надтай хамт 5 жил нэг ангид хятад хэл үзсэн хүн, миний нэг ангийн нөхөр
маань манай улсад элчин сайдаар ажиллаж байгаад би бахархаж байна.
khar-ayur.blogspot.com




Comments