Pfizer компани Ковид-ын эсрэг шинэ эмийг Орост туршихаар болжээ
Уг эмийг Паксловид (Paxlovid) гэж нэрлэдэг юм байна. Энэ нь коронавирусын халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг 89% бууруулж чадна гэж Pfizer мэдэгджээ.
Америкийн эм үйлдвэрлэгч Pfizer компани Росздравнадзороос Орост коронавирусаас урьдчилан сэргийлэх шинэ эмийн үр дүнтэй байдлын клиник туршилт явуулах зөвшөөрлийг авчээ.
Шинжилгээнд коронавирусын шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй гэртээ харьцсан 18-аас дээш насны иргэд хамрагдана гэж Эмийн улсын бүртгэлд дурджээ. Москва муж, Санкт-Петербург, Смоленск, Барнаул болон бусад хотуудад нийтдээ 90 хүнийг хамруулах юм байна.
Pfizer компани энэ эмийн клиник туршилтын хоёр дахь үе шат 11 дүгээр сарын эхээр дууссаныг зарласан бөгөөд уг эм нь коронавирусын халдвар авсны дараа эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг 89%-иар бууруулах чадвартай, нас барсан тохиолдол гараагүй гэж тэмдэглэжээ.
Шинэ эмийг өдөрт хоёр удаа гурван шахмалаа уух юм байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Pfizer оны эцэс гэхэд 180 мянга гаруй тун ийм эмийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх онд тэдний тоог 50 саяд хүргэхээр төлөвлөж байгаа ажээ.
Орос улс мөн COVID-19-ийн эмийг туршиж байгаа бөгөөд эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатыг давсан байна. MIR-19 гэдэг эм нь өвчин үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бөгөөд вирусын геномын тодорхой хэсэгт нөлөөлж, үржихийг зогсоодог байна.
Comments