как привлечь трафик на сайт

Коронавирусын аюул

 




Австри улс бүрэн хөл хорио тогтоож,  албан журмаар вакцинжуулалт хийхээр болжээ.

Австри улсад даваа гарагаас эхлэн бүрэн хөл хорио тогтоож байна. Эрх баригчид зөвхөн вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоох тухай шийдвэр хэдхэн хоногийн өмнө гаргаж байсан юм.

Австрийн Канцлер Александр Шалленберг хэлэхдээ, одоогоор 20 хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байгаа бөгөөд 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тус улсад вакцинжуулалтыг заавал хийх болно гэжээ. Шинэ халдварын тохиолдол дээд хэмжээнд хүрч, Баруун Европт  вакцинжуулалтын түвшин хамгийн бага байгаа тул эрх баригчид ийм алхам хийсэн байна.

Мөн Словак, Чех, Нидерландад вакцин хийлгээгүй хүмүүст хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бөгөөд Германы эрх баригчид мөн коронавирусын улмаас эмнэлэгт хэвтэх түвшин өндөр байгаа бүс нутгуудад вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоох шийдвэр гаргажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европын бүсийн захирал Ханс Клюге энэ өвөл коронавирусын  өвчлөлийн хувьд хүндхэн өвөл болохыг анхааруулсан байна.

Comments