“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм
(Jakob Stausholm)
"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал болсоноос хойш би энэ долоо хоногт анх
удаа дэлхийн хамгийн том зэсийн далд уурхайн төсөл болох Оюу Толгойн өлгий
нутаг өвлийн сайхан Монгол оронд очоод ирлээ. Дэлхийн хамгийн орчин
үеийн, аюулгүй, тогтвортой үйлдвэрийн нэг болох Оюу Толгой
нь үйлдвэрлэлээ явуулснаар Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд
хувь нэмрээ оруулж, эрчим хүчний үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой металлаар
дэлхийг хангах болно.
Миний айлчлал Ерөнхий
сайд, УИХ-ын дарга, мөн янз бүрийн сайд, УИХ-ын гишүүд зэрэг олон сонирхогч талуудтай
уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, ойлгоход чиглэгдсэн. Энэ нь итгэлцэл дээр
суурилсан бидний харилцааг сэргээх эхний чухал алхам байсан бөгөөд бидний
хамтын ажиллагаа 40 гаруй жил үргэлжлэх ёстой тул бид үүнийг
алхам алхмаар олж авахыг эрмэлзэж байна.
Харамсалтай нь энэ
удаа би манай үйлдвэрлэлийн
газар дээр нь очиж чадаагүй, гэхдээ удахгүй буцаж ирж
өөрийн баг хамт олонтойгоо Монголд нүүр тулан уулзахаар шийдсэн. Тэд бол гайхалтай,
авъяаслаг баг хамт олон бөгөөд энэ чухал
төслийг хэрэгжүүлэхээр уйгагүй хөдөлмөрлөж
байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Тэд ажлаараа маш их бахархдаг
бөгөөд COVID-19 өвчний олон хязгаарлалтын
улмаас гэр бүлээсээ удаан хугацаагаар хол байхаас өөр аргагүй
болсон. Тэдний хийж буй бүх зүйлд би маш их талархаж
байна.
Эх сурвалж
англи хэлээр
This week for the first time since becoming Chief
Executive, I was able to return to the beautiful wintry country of Mongolia,
home to Oyu Tolgoi, the world’s largest greenfield underground copper mining
project. As one of the most modern, safe and sustainable operations globally,
once in production, Oyu Tolgoi will contribute to Mongolia’s prosperity and
provide the world with metals crucial for the energy transition.
Comments