Португалиас Сингапур хүртэл одоо галт тэргээр хүрч болно:
Энэхүү урт замаар та
Испани, Польшоос эхлээд Монгол, Тайланд, Малайз зэрэг 13 орноор аялах ажээ.
Аяллын цагийг Британийн галт тэрэг сонирхогч Марк Смит гэгч
тооцоолсон
бөгөөд тэрээр өөрийн seat61.com вэб сайтдаа холын аялалын талаар зөвлөгөө өгдөг
юм байна.
21 хоногийн аялалд хэд хэдэн шөнийн зогсоолууд
багтсан бөгөөд Смитийн хэлснээр тэдгээрт
нь виз, бичиг баримтын ажил, галт
тэрэг сэлгэн суух зэрэгт хэрэг болох аж. Түүнчлэн
хотуудаар дамжин өөр өөр төмөр замын буудал руу богино аялал хийх шаардлагатай
бөгөөд бүх аяллын тасалбарын үнэ 1200 евро болох
гэнэ.
Өмнө нь ийм аялал Вьетнамд дуусч, ердөө 16,898 км
л үргэлжлэдэг байсан
байна. Дараа нь Сингапур руу аялахын тулд зорчигчид Сайгоноос Камбожоор дамжин
Бангкок руу автобусаар явах ёстой байжээ.
Хамгийн сонирхолтой нь уг маршрут манай улсаар
дайрч байгаа тул монголчууд бид замын дундаас нь Сингапур луу эсвэл бүр
Европоор дамжин Португаль орж болох нь байна.
Comments