как привлечь трафик на сайт

Байгалийн гайхалтай газрууд

 


Эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа байгалийн гайхалтай газрууд

 Хорин нэгдүгээр зуунд дэлхий дээр судлагдаагүй газар байх ёсгүй юм шиг санагддаг. Гэвч манай гараг ​​дээр бага судлагдсан, нууцыг нь нээгээгүй газрууд олон байна.

 1.  Аргентины намгархаг бүс нутгийн талаар та сонссон уу?  Энэ бол эдгээр газруудын нэг юм. Энэхүү гайхамшигтай олдворыг санамсаргүй байдлаар олжээ.

Зураг авалтын багийнхан шинэ кино хийх газар хайж Парана голын ойролцоох намагтай газар дээгүүр нисч яваад гэнэт хачин нуурыг олж харжээ. Нуур нь төгс дугуй хэлбэртэй байсан ч энэ нь хамгийн хачирхалтай зүйл биш юм. Нуурын дотор бас дугуй хэлбэртэй, эргийн тоймыг давтсан том арал байсан нь хачирхалтай.

Эрдэмтэд тэр даруйд нь олдворыг сонирхож, сансрын хиймэл дагуулаас хэдэн жилийн туршид авсан зургуудыг судалж үзсэн байна. Тэд өөр өөр цаг үед авсан энэ газрын хэд хэдэн гэрэл зургийг харьцуулж үзжээ. Үр дүнд нь нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн байна. Тэрхүү төгс бөөрөнхий нуурын доторх арал байнга хөдөлж байдаг байна. Энэхүү тохиолдолийг эрдэмтэд хараахан тайлбарлаж чадаагүй байгаа бөгөөд судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.


 2. Халим хад


Тайландын Бункран мужид Халимны хад гэж нэрлэгддэг орон нутгийн ховор дурсгалт газар байдаг. Энэхүү үзэсгэлэнтэй газрын ойролцоо байрладаг чулуунууд бусад чулуунаас маш гайхалтай хэлбэрээрээ ялгаатай, үүнээс гадна эдгээр чулуунууд нь бараг гөлгөр байдаг. Хэрэв та тэднийг холоос харвал халимууд ойд сэлж, урт сүүл нь ширэнгэн ой руу шурган орсон мэт харагдана. Эдгээр чулууннд хэрхэн үүссэн бэ гэдэгт одоогоор хэн ч хариулт өгөөгүй байна. 




Comments