как привлечь трафик на сайт

Хүннүгийн үеийн архелогийн олдвор


 

📜
НТӨ II мянган жилийн тэртээгээс нүүдэлчид өөрсдийн нийтлэг угсаа-соёлтой овог, аймгийн хүрээнд тодорхой тогтсон зан үйлийн дагуу нас барагсдаа оршуулж, газрын хөрсөн дээр өөр өөрсдийн өвөрмөц хэлбэр төрх, тэмдэг тэмдэглэгээ бүхий чулуун байгууламжуудыг зориуд үлдээдэг уламжлалтай байв. Энэ нь тухайн нүүдэлчдийн идээшин амьдарч буй бүс нутгийг заах бөгөөд зарим тохиолдолд зах хязгаар нутаг, алс харьд одсон болохыг гэрчилдэг. Үүний нэгэн адил хүннүчүүд язгуур угсаат ихэс дээдэс, тэдгээрийн ойрын хүрээний хүмүүс болон ард иргэдээ тогтсон зан үйлийн дагуу оршуулдаг байсныг Монгол болон бүс нутгийн хэмжээнд явуулсан археологийн судалгаа харуулж байна. Оршуулга гүйцэтгэх газрыг санамсаргүй сонгодоггүй байсныг нэг дор 10-500 хүртэлх тоогоор орших булш, оршуулгууд гэрчлэх бөгөөд нэг угсаа гаралтай ихэс язгууртнуудыг уугуул нутгийнх нь гүнд, хамгийн хүндэтгэлтэй уул хангайг нь түшүүлэн, үе улируулан тавьдаг байжээ.
⛰
Хан Хэнтий нурууны үргэлжлэл Ноён уул нь үүний нэгэн адил ус ургамал, ан амьтад жигдэрсэн сүрлэг үзэмжит хангай бөгөөд эртнээс нутгийн ардууд “Ноён” уул хэмээн нэрийдэж ирсэн нь учиртай. Язгууртны булшийг ихэвчлэн уулын наран ээвэр, тавиу энгэрийг сонгож, хэд хэдэн аманд болон нэг аманд хэд хэдэн газарт, таруу байдалтай байгуулдаг байжээ. Язгууртны булшийг анх байгуулахдаа нарийн тооцоолж, зүг чигийг онцгой анхаардаг байсныг үүдэвч бүхий нүсэр зохион байгуулалттай Ноён уулын хүннүгийн язгууртны оршуулгуудаас харж болно.
🏢
Орчин үеийн 6 давхар барилгатай дүйцэхүйц гүнтэй, язгууртны нүсэр оршуулгын байгууламжийг анх бүтээхдээ нарийн хэмжилт тооцоолол, хөрс, цаг агаар, хүн хүч, хүнс, хөдөлмөрийн багаж хэрэгсэл зэрэг олон хүчин зүйлийн уялдаанд амаргүй замаар гүйцэтгэсэн нь тодорхой бөгөөд 2000 жилийн дараа хийгдэж буй археологийн судалгаа ч түүнээс дутуугүй олон арван бэрхшээлийг даван туулсан юм. Урвуу харсан пирамид хэлбэртэй 18.35 м гүн булшны нүхний эзлэхүүн нь 2400 м3 бөгөөд дунджаар 1600 тонн шороо, чулууг оюутнууд, судлаачдын хүчээр зөвхөн гар аргаар малтсан байдаг. Энэ нь 5 тоннын
🚛
320 ачааны машинтай тэнцэж байгаа нь ямар хүнд хүчир археологийн судалгаа явагдсаныг илэрхийлнэ.
-----------------------------------------
ХҮННҮ: АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ
📣
Тусгай үзэсгэлэн
🗣
Өдөр бүр тусгай тайлбартай
⏰
2022.03.01 хүртэл I Мягмар – Ням гараг I 09:00-17:30 цагт
🎟
Тасалбар: 5000 төгрөг
Хүүхдийн тасалбар: Үнэгүй

Comments