как привлечь трафик на сайт

Сингапурын шинэ хуулийн тухай

 


АНХААРАЛ ТАТСАН ХУУЛЬ

 

Сингапурын парламент 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр  "Дотоод хэрэгт гадаадаас хөндлөнгөөс оролцохтой " тэмцэх хууль баталжээ. Энэхүү хуулийн зорилго нь гадаадын оролцогчид улс орны төрийн бүрэн эрхт байдлыг алдагдуулах, нийгмийн эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зорилгоор далд, хууран мэхлэх аргаар дотоод улс төрийн хэрэгт оролцохын эсрэг тэмцэх ажээ.  

Нээлттэй, дижитал орчинд холбогдсон, олон талт нийгэм болохын хувьд Сингапур нь гадаадын хөндлөнгийн оролцооны аюулд өртөмтгий байдаг. Сингапур өмнө нь гадаадын хөндлөнгийн оролцоотой байсан бөгөөд энэ нь дахин тохиолдож магадгүй гэж үзээд учрах аюул заналхийллийг даван туулахын тулд хуулиа шинэчилж, сингапурчууд дангаараа дотоод улс төрийн асуудлаа өөрсдөө шийдэх бололцоог олгож байгаа юм байна. Энэхүү хууль (FICA) нь сингапурчуудын өөрсдөө улс орноо хэрхэн удирдаж, амьдрахыг шийдэх боломжийг баталгаажуулна гэж үзсэн байна.

Энэхүү хуулиар засгийн газарт Сингапурт хүчирхийллийг сурталчлах, бүлгүүдийн хооронд дайсагналцах явдлыг өдөөх зэрэг шууд бөгөөд томоохон хохирол учруулж болзошгүй агуулгатай “дайсагнасан мэдээллийн кампанит ажил"-ыг таслан зогсоох эрх олгож байгаа ажээ.

Хэрэв олон нийтийн сүлжээний компаниуд хүсэлтийг биелүүлээгүй бол интернетийн үйлчилгээ үзүүлэгчид хортой контентыг хаах, мөн ийм контентыг түгээхэд ашигласан программуудыг татаж авахыг хориглосон байна.

"Бид сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа холбооны технологиудыг бусад улс орны эсрэг ашигласан олон тохиолдлыг харсан" гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас хийсэн мэдээлэлд дурджээ. Энэ нь олон нийтийн санаа бодлыг удирдах, ардчилсан институцийг устгах, нийгмийг туйлшруулах, сонгуулийн үр дүнд нөлөөлөх зэрэг зорилготой "далд, зохион байгуулалттай, боловсронгуй" үйл ажиллагаа гэж тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь Сингапур болон түүний засгийн газрыг шүүмжилсэн, Сингапурын улс төрийн талаар нээлттэй, ил тод, үндэслэлтэй байдлаар мэдээлсэн, тайлбар өгсөн" гадаадын хувь хүн эсвэл гадаадын хэвлэлд хамаарахгүй гэж тус яам мэдэгджээ.

Сингапур улс дотоод хэрэгт гадаадын хөндлөнгийн оролцоотой тэмцэх зорилготой маргаантай хуулийг баталснаар шүүмжлэгчид эсэргүүцэгчдийг боомилоход ашиглаж болно гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.

Comments