как привлечь трафик на сайт

130 мянган долларын үнэтэй солир олжээ

130 мянган долларын үнэтэй солир олжээ

 Английн Уэльсийн Рексхэм хотын иргэн Тони Уилдинг гэгч эр 130 мянган долларын үнэтэй солир олсон байна. Энэ тухай New York Post сонин мэдээлжээ.

Тэр хүн нэгэн шөнө гэрийнхээ арын хашаанд байхдаа солир унаж байхыг харсан бөгөөд түүнийг хайж олохын тулд жил хагасын хугацаа зарцуулсан байна.

"Би шөнө арын хашаандаа тамхи татаж байгаад толгой дээгүүр тэнгэрт галт бөмбөлөг унаж байгааг харсан. Би дээшээ харвал солир маш намхан нисч байсан. Хэдэн секундын дараа тэр гэрэл унтарч, ямар ч чимээ гарсангүй, зүгээр л алга болсон, зөвхөн утааны ул мөр" л үлдсэн гэж тэрээр ярьжээ. Уилдингийн хэлснээр, солир байшингийн дээгүүр маш нам дор ниссэн бөгөөд хэрэв хүсвэл түүнийг хөл бөмбөгийн бөмбөгөөр цохиж унагаж болохоор байжээ. Тэрхүү солир унаснаас хойш жил хагасын дараагаар уг солирыг хээр талбайгаас олжээ.

Тони Уилдинг уг солироо шинжилгээнд өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нь ийм нэг кг солир 130 мянган долларын үнэд хүрдэг юм байна.


Comments