как привлечь трафик на сайт

Пуужингийн үлдэгдэл хэсэг сартай мөргөлдөнө


Пуужингийн үлдэгдэл хэсэг саран дээр унана

 ОХУ-ын хэд хэдэн хотын оршин суугчид пуужингийн хэсэг сартай мөргөлдсөний үр дагаврыг дурангийн тусламжтайгаар харах боломжтой болно гэж Өмнөд Солонгосын Кюнхи их сургуулийн профессор Евгений Зубко мэдэгдэв.

Бид 4 тонн орчим жинтэй объектын тухай ярьж байна. Энэ нь сар руу ойртож байгаа бөгөөд 3 дугаар сарын 4-нд түүнтэй мөргөлдөх болно. Мэргэжилтнүүд эхлээд уг биетийг SpaceX-ийн Falcon 9 пуужингийн хоёр дахь үе шат (хэсэг) гэж таамаглаж байсан ч хожим нь 2014 онд хөөргөсөн Хятадын пуужингийн гурав дахь үе шат байж магадгүй гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Хятадын ГХЯ хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын пуужингийн үе шат бүрэн шатсан гэж мэдэгдсэн байна.

Сарны гадаргуу дээр  хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний дулааны энерги ялгарах ба түүнээс үүссэн тоос нь 120 километрээс дээш өндөрт гарах боломжтой тул түүнийг дэлхийгээс харах боломж бий гэж уг эрдэмтэн хэлжээ.

"Хэрэв пүүжингийн ашигласан үе шат нь реголитээр бүрхэгдсэн сарны гадаргуу дээр унавал сарны тоосны үүл ялгарах болно" гэж эрдэмтний хэлснийг РИА Новости иш татжээ.

Үүний зэрэгцээ энэ нь сарны алслагдсан (нөгөө талд) хэсэгт унах боловч дэлбэрэлт болох газар дэлхийгээс харагдах боломж хангалттай ойрхон байгааг профессор онцлон тэмдэглэв. Зубковын хэлснээр,  объект сартай мөргөлдөх өдөр нарны гэрэл сарны харагдах хэсгийн ердөө 4 орчим хувийг гэрэлтүүлэх учраас дэлбэрэлтийн мөчийг оройн бүрэнхийд харж болох ажээ. Газарзүйн хувьд энэ газар ойролцоогоор Омск, Новосибирскийн хооронд байх болно гэж эрдэмтэн нэмж хэлсэн байна.

"Тоосны хүрээ тэлэхийн хэрээр үүл улам өндөрсөх болно. Тоосжилтын багахан хэсэг буюу 195 кг орчим нь сансарт гарч, 450 орчим кг нь баллистик траекторийн дагуу хийсч, өөрөөр хэлбэл хамгийн өндөр цэгт хүрч, Сарны гадаргуу дээр унана. Гэсэн хэдий ч хийсч нисэх үеэр дэлхийгээс тод харагдах болно, учир нь бидний хувьд нар ойролцоогоор сарны ард байрлах болно "гэж Зубков тайлбарлажээ.

Гуравдугаар сарын эхээр 1.3 километрийн диаметртэй астероид дэлхий рүү ойртож ирнэ гэж өмнө нь мэдээлж байсан. Түүний хэмжээ нь Эйфелийн дөрвөн цамхагтай тэнцэх ажээ. Шинжээчдийн үзэж байгаагаар сансрын биет дэлхийд 5 сая орчим километрийн зайд ойртох боловч мөргөлдөх аюул байхгүй юм байна.

 

Comments