Пири Рейсийн газрын зураг, 1513 он
Антарктидын хиймэл дагуулын
газрын зураг дээр үл мэдэгдэх объект, байгууламж олон байдаг байна.
Нэгэн цагт Антарктид тив нь олон
төрлийн ургамал, сонин амьтидтай нарлаг тив байсан гэж үздэг. Энэ нутаг
дэвсгэрийн бүх нарийн ширийн зүйлийг нарийвчлан дүрсэлсэн тухайн үеийн эртний
газрын зургууд үүнийг нотолж байна.
Өнөөдөр Антарктид бол дэлхийн
хамгийн том мөсөн тив юм. 1983 оны 7 дугаар сарын 21-нд Оросын Антарктидын Восток станцад
-89,2 хэм буюу хамгийн бага температур бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч энэ тив
нь судлаачдын сонирхлыг их татаж байна. Антарктидад байгаа зарим объект, үл
мэдэгдэх байгууламжийг хиймэл дагуулын газрын зургийн ачаар илрүүлсэн байна.
Хиймэл дагуулын газрын зураг
дээр объекийг хайхын тулд объект тус бүр дээр хэд хэдэн координат хавсаргасан байна.
Хэрэв та тэдгээрийг бие даан судлах, эсвэл шинэ зүйлийг олж мэдэхийг хүсвэл
эдгээр координат танд хэрэг болох юм байна.
Мөсдөж хөлдсөн онгоц: -67.6712,
45.8269
Энэ газар нь Антарктидын
Атлантын далайн эргийн ойролцоо, Земли Королевы Мод гэдэг газрын нутаг дэвсгэр дээр оршдог.
Энэ онгоц тэнд байгаа нь хиймэл дагуулын газрын зургийн ачаар тодорхой болсон.
Энэ онгоц хэр удаан байсан нь тодорхойгүй байна.
Агуйн үүд / хиймэл дагуулын
зураг
Агуйн үүд: 66o36'12.36''S;
99o43'11.28''E
Энэхүү агуйн үүд нь 2017 он
хүртэл хиймэл дагуулын газрын зураг дээр үзэх боломжтой байсан. Дараа нь тэр
гэнэт хиймэл дагуулын газрын зургийн хайлтын мэдээллээс алга болжээ. Хадны нүх
нь агуйн үүд шиг харагдаж байна.
Мөсөн уул / НАСА
Тэгш өнцөгт хэлбэртэй Мөсөн уул
Антарктидад та үнэхээр
гайхалтай зүйлсийг харж болно. Жишээлбэл, төгс тэгш ирмэг бүхий тэгш өнцөгт
мөсөн уул. Энэхүү зургийг НАСА сансар судлалын агентлаг 2018 онд нийтэлсэн
байна. Уг зургийг “Мөсөн гүүр” хэмээх судалгааны ажлын үеэр авсан байна. Тэгш
өнцөгт мөсөн уулын хэмжээ ойролцоогоор 1.7 км. НАСА-гийн эрдэмтэд мөсөн уулыг
Антарктидын хойгийн эргээс холгүй орших Ларсен гэдэг мөсөн тавцангаас тасарсан
гэж үзэж байна.
Антарктидын тогоо / хиймэл
дагуулын зураг
Антарктидын тогоо: -64.922761°,
-59.681511°
Тогооны урт нь нэг километр
орчим, гүн нь 500 метр орчим. Үлдсэн хэсэг нь мөсөөр хучигдсан хэдий ч тогоон
дотор бараг цас ороогүй байгааг харж болно. Энэ олдворыг Антарктидаас анх олсон
хүн бол Оросын судлаач Валентин Дегтерев юм. Түүний хэлснээр энэ тогоо нь галт
уул биш, учир нь уулын тогтоцын дотоод хэсгийн гадаргуу нь маш эгц, бас галт
уулын лаавын ул мөр байхгүй байсан гэжээ.

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Comments