Ковид-19-ийн
эсрэг дэлхийн хамгийн анхны хамрын дусаагуур
вакциныг ОХУ-д бүртгүүлжээ
ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалей төвд бүтээсэн коронавирусын эсрэг
дэлхийн анхны хамрын дусаагуур вакциныг бүртгэжээ. Sputnik V вакциныг ийм шинэ
хэлбэрээр үйлдвэрлэх юм байна. Энэ тухай тус яамны хэвлэлийн албанаас
мэдээллээ.
“ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас Н.И.Гамалеягийн шинэ вакцин нь Sputnik V
шиг аденовирүсийн 26 ба 5 дугаар вектор дээр суурилсан хоёр бүрэлдэхүүн хэсгээс
бүрдэх бөгөөд тусгай шүршигч цорго ашиглан хамрын хөндийд гурван долоо хоногийн
зайтай хийнэ" гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны телеграм сувагт мэдээлжээ. Одоогоор уг вакциныг 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулахад ашиглахыг эмнэлгийн байгууллагуудад зөвшөөрчээ.
Өмнө нь Гамалеи төвийн тэргүүн Александр Гинцбург "Спутник В"-ийн вакцин
хийлгэсний дараа хамрын вакциныг нэмэлт тун болгон хэрэглэнэ
гэж мэдээлж байсан. Тарилгыг хамрын вакцинаар бүрэн орлуулах боломжтой эсэх нь
одоогоор тодорхойгүй байна. Мөн зургаан сард дор хаяж нэг удаа вакцин хийлгэх
шаардлагатай болно гэж Гинзбург хэлсэн тухай Үндэсний мэдээллийн алба мэдээлэв.
Шүршигч хэлбэрийн вакцин нь коронавирусын омикрон омгийн эсрэг тэмцэхэд тусална
гэж эрдэмтэд найдаж байна гэжээ.
Вирус судлаачийн
хэлснээр, анхны туршилтуудын үеэр энэхүү вакцин нь үр дүнтэй
болохыг харуулсан, "Энэ нь эсрэг биеийн
хангалттай титр өгч байсан", уг вакцин нь коронавирусаас 100 хувь хамгаална гэж эрдэмтэн Гинзбург мэдэгджээ.

Comments