как привлечь трафик на сайт

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны тухай


                                            НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нэг талын хориг

арга хэмжээ авсныг буруушаав

 ЖЕНЕВА, 3 дугаар сарын 31. /ТАСС/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Женевт болж буй 49 дүгээр чуулганаараа дан ганц нэг талын хориг арга хэмжээ авахаа зогсоохыг улс орнуудад хандан уриалж, түүнийг улс төр, эдийн засгийн дарамт шахалтын хэрэгсэл болгон ашиглахыг буруушаажээ. Пүрэв гарагт болсон хурлаар хуралд оролцсон 47 орноос Орос, Хятад, Энэтхэг зэрэг 27 орон нь холбогдох тогтоолыг дэмжиж саналаа өгсөн бол АНУ, Европын Холбооны гишүүн орнууд, Их Британи, Украин зэрэг 14 улс эсэргүүцэж, 6 орны төлөөлөгч санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.

 Тус тогтоолд “зарим их гүрнүүд” улс орнуудыг “чөлөөтэй, бие даан шийдвэр гаргах эрх”-ээ хэрэгжүүлэхэд саад болох зорилгоор “шахалт үзүүлэх арга хэрэгсэл, тэр дундаа улс төр, эдийн засгийн дарамт шахалт” хэлбэрээр хориг арга хэмжээг дан ганц нэг талт байдлаар ашигласаар байгааг Хүний эрхийн зөвлөл эрс зэмлэн буруушааж байна. Олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрэмд нийцэхгүй "нэг талын албадлагын арга хэмжээ", тэр дундаа " нутаг дэвсгэрээс хальсан худалдааны харилцаанд саад учруулж буй" арга хэмжээ авах, хадгалах, хэрэгжүүлэхээ зогсоохыг Зөвлөл бүх улс орнуудад уриалж байна. Өнөөгийн нэг талын хориг арга хэмжээ нь НҮБ-ын дүрэмд харшлах тул цуцлах ёстой гэж уг тогтоолд дурджээ.

 НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хориг арга хэмжээний хохирогчдод зориулсан хууль эрх зүйн хамгааллын асуудлыг шийдвэрлэх "шударга, хараат бус механизм" бий болгохын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн нэг талын албадлагын арга хэмжээ хүний ​​эрхэд үзүүлэх сөрөг нөлөөллийн асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчтэй хамтран ажиллахыг бүх улс орнуудад уриалав. Одоо энэ асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгчээр Беларусийн эксперт Елена Довган ажиллаж байна.

 Уг баримт бичигт Орос, Казахстан, Узбекистан, Венесуэл, Энэтхэг, Хятад, Куба зэрэг 27 орон дэмжсэн санал өгсөн бол АНУ, ЕХ-ны гишүүн орнууд, Их Британи, Япон, БНСУ, Украин зэрэг 14 улс эсрэг санал өгсөн байна. Армен, Бразил, Мексик зэрэг зургаан орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна.

 Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Засгийн газар хоорондын байгууллага юм. Энэ нь 2006 онд Хүний эрхийн комиссын залгамж халаа болж байгуулагдсан бөгөөд нэг талыг барьсан гэх шүүмжлэл байнга гардаг. Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулган 2 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 1-ний хооронд Женев хотноо болж байна.

Comments